Гаазтай ундааг уух 8,татгалзах 13-н шалтгаан
Гаазтай ундаанд бидний олонх дурладаг би ч дуртай, яг одоо уугаад сууж суугаа минь энэ талаар бичихэд хүргэлээ, гэхдээ яагаад дуртай хий...
Гаазтай ундаанд бидний олонх дурладаг би ч дуртай, яг одоо уугаад сууж суугаа минь энэ талаар бичихэд хүргэлээ, гэхдээ яагаад дуртай хийгээд сөрөг талыг нь бодож үзсэн нь цөөн, тиймээс доорх мэдээллийг сийрүүлэн бичлээ. Цэвэр мэдээллийн чанартайгаар энэхүү мэдээллийг хүргэж байгаа бөгөөд, сөрөг маркетинг гэж ойлгохгүй байхыг хүсэе. Бид хэрэглээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдлэгтэй байх нь зайлшгүй зүйл юм.
Бидний дуртай байдаг 8-н шалтгаан
1. Үнэхээр амттай
Мэдээж амттай тиймээс ч олонх нь уудаг болуу, бүр хоолтойгоо байнга хэрэглэх нь элбэг.
2. Хаа сайгүй!

3. Авч явах, авахад тун хялбар
Хэдий яарч байсан ч лаазтайг нь шүүрээд л гарахад тун амархан, энгийн хэрнээ томоохон шалтгаан
4. Сурталчилгаа

Гаазтай ундааг сурталчилахад компаниуд тэрбум турбумыг хаа сайгүй л цацдаг, мөн маркетинг маш хүчтэй хийгддэг (Дэлгүүрийн самбар, кино театр, ил самбар, социал...) нь бас нэг шалтгаан.
6. Зуршил
Бараг өдөр болгон тогтмол цагт гаазтай ундаа авдаг, хөргөгчиндөө үргэлж байлгадаг болох нь олон, Зуршил болсон зүйлээс татгалзах нь тун хүнд.
7. Хямдхан
Бусад төрлийн шүүс, ундаатай харьцуулахад үнэхээр хямдхан, бүр их хэмжээгээр бол бүр ч хямдхан. Мөн түргэн хоолны газар үнэгүй шахуу дагалдуулж өгнө гээч!
8. Цангаа тайлах
Бид цангасан үедээ хэрэглэх нь хамгийн аюултай, учир нь цангах үед нь шүлс багасдаг, шүлс нь хүчиллэг элемэнтийг саармагжуулдаг, харин гаазтай ундаа бол хамгийн их хүчиллэг уух зүйл!
9. Caffeine-ий донтолт
Гаазтай ундааны ихэнх нь каффеин агуулдаг, каффеин бол зуршил болоход хамгийн хурдан. Тэгэхээр хоёр зуршилыг нэг дор бий болгож байгаа хэрэг
Тэгэхээр энэ төрлийн ундаанаас татгалзах хамгийн гол 16-н шалтгааныг бичлээ, мэдээж биенд муу харин яагаад вэ гэвэл...
1. Хэнд ч хэрэггүй
Энэ төрлийн ундаанд ямар ч тэжээллэг чанар байхгүй!
2. Таргалалт, жин нэмэх

3. Чихрийн шижин

Жин нэмэхэд хүргэдэг бүх зүйлс чихрийн шижин тусах эрсдэлийг бий болгодог. Гаазтай ундаа уух нь биеийн чихэр боловсруулах чадварыг муутгадаг.
4. Ясны сийрэгшил
Байнгын хэрэглээ нь ясны сийрэгшил тусам эрсдэлийг өндөрсгөнө.
5. Шүдний өвчин, цоорол
Шүдний пааланг идэх ба мөн шүдний цоорол үүсэх магадлалыг 3 дахин өндөрсгөнө.
6. Бөөрний дутагдал үүсэхэд нөлөөлнө.
8. Цусны даралт өсөх
Гаазанд орших фруктозыг байнга хэрэглэх нь цусны даралт ихсэхэд нөлөөлдөг гэж үздэг байна.
7. Цээж хорсох мэдрэмж ихэнхдээ төрүүлдэг.
8. Элэгэнд хортой.
9. Хоол боловсруулах системийг муутгана.
10. Шингэний дутагдал үүсгэнэ
11. Caffeine -ий орц их
Их хэмжээний каффеин тогтворгүй араншин, ядаргаа, нойргүйдэл, цусны даралт өндөрсөх, их хэмжээний шингэн гадагшлах, тогтмол бус зүрхний цохил зэргийг үүсгэдэг
12. Эсийн гэмтэл үүсэх магадлал бий
Их Британы их сургуулийн судалгаагаар Research , Fanta ба Pepsi Max зэрэг ундаанд байдаг sodium benzoate нь ДНК -ийн чухал хэсгүүдийг ажиллагаагүй болгох чадвартай гэж мэдэгджээ.
13. Маш олон эрүүл сонголт бий

Гаазтай ундаа ууснаар бид ихэнх хэрэгцээт шүүс болон усныхаа хэрэгцээг орхигдуулдаг. Ингэснээс шаарлагатай минерал, витаминуудаар дутагдах аюултай.
- Ус, Ус бол дэлхийн хамгийн сайн эрдэс бодис.
- Цай. Бүх төрлийн цай - Эрүүл мэндийн олон асуудлаас сэргийлж чадна.
- 100% Шүүс. Жимсний шүүс нь ус болон цайнд таатай амт нэмэхээс гадна хүний биеийг шаардлагатай витамин болон бусад бодисоор сэлгэх чадвартай.
Би ер нь татгалздаг болсон шд кк. Нэг хэсэг газтай ундаагүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй байсан бол одоо бараг коланы амтыг мартаж дээ
ReplyDeleteЭнэ бичлэгийг бичээд тэрнээс хойш бараг уусангүй, татгалзах гээд л оролдож явна, татгалзах хэрэгтэй юм байна
ReplyDelete