2010... 2011...
Шинэ он гарахаас урьтаж 2010 онд тавьсан томоохон зорилгоосоо хэрхэн биелүүлсэн талаар багахан дүнэлт бичлээ. Бас 2011 ондоо ямар зорилго та...
http://boldbaatarg.blogspot.com/2010/12/2010-2011.html
Шинэ он гарахаас урьтаж 2010 онд тавьсан томоохон зорилгоосоо хэрхэн биелүүлсэн талаар багахан дүнэлт бичлээ. Бас 2011 ондоо ямар зорилго тавьж түүндээ хэрхэн хүрэх талаар хураангүй төлөвлөгөө гаргав.
1. Өөрийн сонирхол хэрэглээгээрээ дамжуулан олон сайхан найзуудтай, шинэ танилуудтай болж тэр хэмжээндээ амьдралыг өөрөөр харах , өөртөө дүгнэлт хийх сайхан боломж бүрдсэн сайхан жил байлаа.
2. Кино үзэж сонирхон үнэлж дүгнэдэг байсан найз нөхдөө нэгтгэн "Монголын кино сонирхогч, шүүмжлэгчдийн холбоо" ба түүний дэргэдэх, одоогоор 3500 гаруй гишүүдтэй "Монголын кино фанатууд" клубыг үүсгэн байгуулан тэргүүнээр ажиллаад хагас жилийг үдлээ, энэ хугацаанд зорилгоо тодорхойлж монголын кино урлагт багахан ч гэсэн эерэг нөлөөллийг бий болгож чадсан гэдэгтээ урамшиж цаашдаа энэ хамт олноороо 2011 ондоо илүү урам зоригтойгоор зохион байгуулалттай нийгэмдээ чиглэсэн олон үйл ажиллагааг төлөвлөн хийхээр болоод байна.
3. Өөрийн сурч боловсрохоор мэрийж буй "Мэдээллийн Технологи" мэргэжлээрээ тодорхой уралдаан тэмцээнүүдэд оролцон үнэлэгдэхүйц байр шагнал авсан ба өөрийн мэдлэг чадвараа баталгаажуулсан хэдий ч сонирхол мэргэжлийн зөрчилөөс улбаалаад тодорхой хэмжээнд өөрийгөө хөгжүүлэх ажилд хойрго хандсан жил байлаа. 2011 ондоо мэргэжил сонирхолоо нэгтгэн авч явах зорилго төлөвлөгөө гаргасан бөгөөд ажил хэрэг болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.
4. Мөн нийгэмд өөрийн байр суурийг зохих хэмжээнд олж авч чадсан гэдэгтээ ч итгэлтэй байна. Амьдралдаа мөрдөж явдаг цөөн хэдэн үзэл санааны нэг болох "Be the change, u want to see in the world. /Mahatma Gandhi/" буюу "Дэлхий ертөнцийг өөрчлөгдөхийг хүсвэл өөрийгөө өөрчил" гэсэн энгийн зарчмыг дагасаар өөрийн хүссэн тэр л ертөнцийг бий болгохоор тэмцсээр бас ч үгүй амжилттай жил байлаа.
5. Энэ бүхнээс яалт ч үгүй дурьдахгүй өнгөрч болошгүй нэг зүйл бол зөвхөн эрдэм мэдлэг, нийгмийн байр суурьнаас илүүтэй сэтгэлгээ, амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийсэн жил байлаа. Өмнөхөөсөө хувь илүү нийгэмийн идэвхтэй гишүүн байж аливаа мэдлэг , үйл ажиллагаанд залуу хүний хувиар бүрэн төгс нээлттэй хандаж сурсан минь бас нэгэн авууштай зүйл байв. Мөн хүнийг хайрлах хийгээд амьдралын мөн чанар, утга учрыг хайх тэр л оюуны хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж чадаагүй ч өөрийн амьдралд хамгаас үнэтэй зүйл буюу үнэт зүйлсийхээ дээд болсон хайр гэгч ойлголт, мэдрэмжийг бүрэн утгаар нь дахин мэдэрч чадсандаа маш ихээр олзуурхаж байна. Өөрийн гэж бодож явсан олон үнэт зүйлсээ амьдралын нухчаанд алдаж , гээгээд харуусан суусан энэ л он жилүүд ард минь хоцрох шиг, амьдралд тэмцэгч байж чадах тэр л итгэл найдвар, мотивацыг бүсгүй хүнийг хайрлах тэр л хайраас олж авч чадлаа. 2011 ондоо өөрийн хувьд хэмжээлшгүй үнэ цэнэтэй тэр л амьд бие, бодьгалын төлөө өөрийхөө амь амьдралыг зориулах болноо.
За ингээд 2011 ондоо хувь хүний хөгжилдөө түлхүү анхаарч мэргэжлийн хувьд өсөж дэвшин, өөрийн хувьд хамгаас үнэтэй хүмүүсийхээ төлөө зорилготой утга учиртай амьдрах болноо, та бүхэнд 2011 ондоо аз жаргал, сайн сайхан бүхнийг ажил хөдөлмөр хйигээд хувийн амьдралд тань хүсьеэ

Үнэхээр олон ажлыг амжуулж, өөрийгөө өөрчилж хөгжүүлж чаджээ. Бахархаж байна.
ReplyDeleteӨөрийгөө дүгнэх шиг сайн хичээл гэж үгүй гэдэг. Тиймээс чиний нийтлэлээс санаа авч 2010 онд амжуулсан ажлуудаа бичиж, 2011 оноо төлөвлөдөг хэрэг ээ.
Бас хүн бүр ингэж дүгнэж төлөвлөөсэй. Тэгвэл илүү ихийг хийж бүтээх болов уу гэж бодож байна.
Амжилт ялалтын талбарт хамт шүү
Ганцаараа нэг алхсанаас Бид хамтдаа өнгөрсөн ирээдүйгээ дүнээд 10 алхахыг илүүд үзнэ, ингэж бичих сэдэлийг http://bokigiin.blogspot.com/2010/12/blog-post_21.html энэхүү нийтлэлээс авсан бөгөөд хүн бүхэн ингэж бичвэл үнэхээр олзуурхууштай.
ReplyDeleteЦаашидын амьдралд тан улам их амжилтыг хүсэн ерөөе
ReplyDeleteӨшөө илүү, үүнээс олон зөндөө их амжилтыг хүсэн ерөөе
ReplyDelete