boldbaatarg
Loading...

Монголын кино урлаг: Миний нүдээр

2 жилийн дотор монголын кино урлаг өсрөнгүй хөгжөөгүй ч хийгдсэн киноны тоо асар хурдан өссөн, эхэн үед хийгдэж байсан кинонууд зохиолдо...



2 жилийн дотор монголын кино урлаг өсрөнгүй хөгжөөгүй ч хийгдсэн киноны тоо асар хурдан өссөн, эхэн үед хийгдэж байсан кинонууд зохиолдоо анхаарсан мөн мэргэжлийн болон чадварлаг жүжигчдийг гол дүрээр сонгодог байсан нь монголын кино урлаг хөгжих итгэл найдварыг төрүүлж байлаа. Боолын гэрээ, Ахан дүүс, Төрийн дайсан, Нянгар хаданд гарсан нь, Зөрлөг, Ийм нэгэн дурлал, Помогите нам гэх мэт эхэн үеийн сайн гэж хэлж болохуйц жүжигчдийн багыг бүрдүүлсэн кинонуудыг нэрлэж болно. Энд зөвхөн кино жүжигчдийн сонголтын талаар ярьж байгааг сануулая.
Гэтэл удсан ч үгүй өнөө холливуудын өвчинөөр өвчилж хуулбар зохиолтой, комеди голлосон, алдартнуудаар нүүр тахалсан ядмагхан маркетингтай кинонуудаар бөмбөгдөх нь тэр.

Дурьдвал: Би чамд хайртай 2 /Сайн киноны нэр барив/, Татар ажиллагаа /адал явдалт, триллер кино гэж мунхруулав/, 1000000 километр /Цэвэр хуулбар/ , Хайрын рекорд /Нэр нь кинотойгоо наалдаагүй , зохиол болон тавилт хэт хуурмаг, бодит байдалаас хөндий/  , Элсний нүүдэл ( Монгол миссүүдийн цуглаан )
гэх мэт кинонууд цуврасаар л үүн дээр нэмээд болсон болоогүй хошин урлагын сайчуул маань кино урлагт хүч үзсээр л, нэг оройн хошин тоглолтын ганц номерийг сунгаад тавьчихсан гэмээр тэдний кинонуудыг юу ч гэмээр юм, хошин урлагыхан маань ард түмэндээ егөөдсөн хошин тоглолтоо амьдаар хийгээд л явж байгаа нь бидэндээ таалагддаг шүүдээ.

Цаашдаа монголын кино урлаг дэлхийн төвшин гарахад доорх зүйлс зайлшгүй гэж үзэж байна:

Ихийг хаяж ихийг олох боломжыг олж харахуйц туршлагатай кинонд элэгтэй Продюсер (Гадны байвал зүгээр) , Судалгаа болон pre-production (Өмнөх бэлтгэл) -д найруулагчид илүүтэй цаг хөрөнгө зарах, Киноны маркетингийг (post production) ил тод урт хугацаанд хийх (ил тод байж чадахгүй байгаа нь киноныхоо чанараас айсан хэрэг л дээ) , Кино шүүмжлэгч , тоймчдыг дэмжих, бодитой үнэлэмж шүүмжийг хүлээж авах.
Мөн эргээд олох ашиг орлоготоо хэт анхаарч кино хийдэг нь харамсалтай, гэхдээ буруутгах ч боломжгүй юмдаа, кино урлаг бол нэг талаараа бизнес , гэхдээ кинонд дуртай мэргэжилдээ үнэнч хүн бол урлаг , мөнгө хоёрыг аль алиныг нь хийж олж чаддаг гэж боддог.
Movie 4981141315871139199

Post a Comment Default Comments Disqus Comments

  1. Санал нэг байна. Retweeted

    ReplyDelete
  2. Zah zeel ni ooroo bolovsrood shalguur ni ondorsood ehelvel kino saijrah bailgui de. Ter shalguur shaardlagiinh ni tod jisheenii neg ni chinii bichsen ene shuumj baihaa. Uchir ni zugee rbaisan bi hurtel mongol kinog yu bile egej bodood ehelj baina.
    Manai ahiin 7 nastai huuhed baidagiin. Mulan hunnugiin 10000 tsergiig yldag geed l ter cartoonoo dahin dhain uzeh durtai baij bilee. Nodnin harin uulzsan chin Mongol tv eer tusgai salaa geed serial uzej baigaa tom bolood tsergiin hun bolj eh ornoo hamgaalna gechihsen yvj baisan. Tgeed daraa ni bi USA d ireed bi mongold ehnii eeljind tv iinhed heden tom serial project hiih yostoi yum bn. Teriig uzeed daschihsan humuus 7 honog tutmiinhaa zan uild zaaval kino uzeh dadaltai bolchdogiin bn gedgiig endhiin irgediin zan uilees ajiglasan yumaa. Tegsenii daraa aguu urlagiin kino hiihed iluu batalgaatai l yum daa. Tiimees tiim serial hiih sinirholtoi bol team project bolj bolno shuu.

    ReplyDelete
  3. Санал нэг байна. Монголын кино урлаг одоохондоо хөгжих болоогүй юмы шиг санагддаг юм. :) :D

    ReplyDelete
  4. Ер нь бол хөгжлийн замдаа орчихсон... Сайн кино зохиолчид хэрэгтэй байна даа юун түрүүнд... мөнгө хөрөнгө бага хэдий ч сайн зохиолоор Хичнээн сайн кино хийж болдогыг энэтхэг, орос, солонгосын кинонууд харуулаад байна даа.

    ReplyDelete
  5. тиймээ таны бодол зөв бас нэмэх шүүмжлэлүүд ч бий. Хамгийн гол нь нэг бол хэтэрхий ядцан \гадаад кинооноос хэт туйлширч хуулбарлсан\ Монгол кино бол монголынхо нөхцөлд тааруулан үнэмшилтэй хийвэл олонд хүрнэ. Жүжигчидийн жүжиглэлт заримдаа хэт хуурамч ямар нэгэм зүйлд зориулж худал хэлэхтэй адил хэт баригдмал хуурмаг харагдсанаар сонирхолийг мохоодог яахав киноны нөхцөл арын фон гоё биш байлаа гэхэд жүжигчид амьлуулах хэрэгтэй

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+