Дэмийрэл...
Утга учир , зорилго тэмүүлэл, хайр дурлал ... субьектив хийгээд хоосон, Утга учир нь юу юум, угтаа би хэн бэ... гүн ухаанаар хэлбэрдэж ...
http://boldbaatarg.blogspot.com/2011/01/blog-post.html
Утга учир , зорилго тэмүүлэл, хайр дурлал ... субьектив хийгээд хоосон, Утга учир нь юу юум, угтаа би хэн бэ... гүн ухаанаар хэлбэрдэж суухнуу!...
Төрөөд л үхчихлээ.. өөр яах гэв, утга учир гэх зүйлгүй мөнхийн цикл дунд хөдөлгөөнт бүхнээ амьд хэмээн үзсээр бид шогшино? ,
Эргэж харнуу, урагшаа тэмүүлнэ үү эцэстээ хаа очих нь тодорхой, түүнийг хэрхэн нэрлэдгийг ч чи мэднэ, Дараа нь яах вэ гэжүү? мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй.
Секс ,мөнгө ,хэрэгцээ... Хорсол, гуниг, мэдрэмж... бодолын агуй хийсвэр бүхний цуглуулга болсон хүн гэгч амьтан , Огторгуйн тоосноос ч өчүүхэн, үл оршим гэмээр өрөвдөлтэй шүүдээ бид, өнөөдөр ойчоод өгвөл, орчлон эргэдгээрээ л эргэнэ, хэдэн бодьгал араас чинь нулимсаа хатаана, хоёр мод ялзмаг дээр чинь идээшлэнэ, гэрлийг харж гүйгээд л , харанхуй дунд бүгээд л , хаа сайгүй өөрөөсөө том баг зүүсэн алуурчид , тонуулчид, хайгаад олохгүй эрдэнэ гээд газар ухаад суулдаа!
Дэндүү их дэмийрлийг хараар цагаан дээр сараачаад боть ботиор хэвлэх юм, тэрийг нь би уншаад дээдийн цолыг хүртэх юм, шил зүүсэн чамтай юу ч ярихавдээ.
Бөгчим, Харанхуй ертөнцдөө бөө удгандаа мөргөөд л явж бай, Сайхан мөрөөдөл, саруул ухаан, шударга замнал байгаад сардаа чиний авах цалин чинь ердөө л энэ.......
Удаах дэмийрэл:
- Бурханыг эрэгтэй гэж хэлээд байхаддаа, тэр чинь мөнжгөөтэй байж таарлаа, секс хийж үзсэн л байхдаа
- Юугаа донгосоод байгаа юм тэр чинь бурхан, тийм өчүүхэн хүний мэдрэмж түүнд байхгүй
- Хмм тэгээд бурхан хүнийг бүтээсэн бусуу, өөрөө ч ойлгохгүй тэр зүйлсээ надад яаж өгсөн нь гайхалтай, эсвэл түүнд эхнэр байсан байж таарлаа, тэр нь бас их тачаангуй, бурхан унтаж байх хооронд тэр л бидэнд энэ мэдрэмжүүдийг хайрласан байх
- Өө муу согтуу новш чамайг балбаж орхиношуу, наад өмхий амаа аваад алга болж үз
- Чамаас ганц л юм асууя, бурхан дурлаж үзсэн боловуу?
- Үгүй!
- Тэгээд тэр яах гэж оршдог юм, эсвэл чамайг намайг урлачихаад, амиа егүүтгэсэн байж таарах нь, өрөвдөлтэй юмаа тэр бурхан, энэ хундагыг түүний төлөө тогтооё
- ......
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа