boldbaatarg
Loading...

Дэмий шүлэг...

Сэтгэл минь гундаж Сэм амьдралаас зугтаж явахдаа Санаандгүй тэрхэн мөчид Сайхан чамайгаа олж авсандаа.... Чулуу мэт хатуурсан Чимэхийн...



Сэтгэл минь гундаж
Сэм амьдралаас зугтаж явахдаа
Санаандгүй тэрхэн мөчид
Сайхан чамайгаа олж авсандаа....
Чулуу мэт хатуурсан
Чимэхийн төдий ч сэтгэлгүй мэт...
Тэр л зүрхээ би гэсгээх гэж
Тэртээ их цаг хугацааг чамтай туулсандаа
Атгын чинээ хөлдсөн зүрх минь
Аальгүйхэн харах чиний минь харцанд зөөлрөх шиг...
Эрээд олоогүй тэр л сэтгэлийг
Элбээд чи гаргаад ирэх шиг...
Хожуу хойно ухаарсан ч
Дэндүү их хайр минь чамдаа гэдгийг би ойлгосоон
Дэргэдээ байлгах хүсэл минь байвч
Дахиж чинийхээ нулимсыг үзэхээс
Дарвиж би чинь зугтсаар
Магад эртхэн ухаарсан бол
Миний л гэх хайраа
Мангархан чамдаа зориулсан бол...
Хэзээ ч над шиг
Хэн ч чамайг хайрлахгүй
Хэнд ч өгж байгаагүй сэтгэл минь
Хэнийг ч бус чамайг л хүлээсээр....
Яг одоо л би чамайгаа
Яасан ихээр сананавээ
Яг одоо л чамайгаа тэвэрхийг
Яасан ихээр хүснэ вэ
Нүдээ аниад хэвтэхийг чинь хараад би ханахгүй...
Жижигхэн цагаан гарыг чинь атгаад ч үл ханах юм
Бумбагар хөөрхөн хацрыг нь үнсээд ч үл ханана...
Бяцхан толгойгоо цээжинд минь наагаад
Хөөрхөн нүдээрээ ширтэхэд чинь...
Би чамайгаа орчлонгоос ч харамлах шиг...






thinking 3151257838515677529

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+