Эзэмшил
Эмээ маань гайхалтай хүн байсан юм. Надад монополи тоглохыг зааж өгсөндөө, тоглоомын нэр нь “Эзэмших”... Эмээ маань авч болох бүхнийг хура...
Эмээ маань гайхалтай хүн байсан юм. Надад монополи тоглохыг зааж өгсөндөө, тоглоомын нэр нь “Эзэмших”... Эмээ маань авч болох бүхнийг хураагаад удалгүй ялагч нь болдог байлаа, тэгээд үргэлж “Нэг л өдөр, чи тоглож сурах болноо” гэж хэлдэг байв. Нэг зунжингаа монополи тоглосны эцэст хэрхэн хожих, тоглоомын дүрмийг ойлгов. Цорын ганц ялах зам бол зөвхөн эзэмших хураахад л бүгдийг зориулах , тэмүүлэх байв. Зуны төгсгөл ирэхэд би эмээгээсээ ч илүү өршөөлгүй , хатуу тоглодог боллоо. Би түүнд байсан бүхий л эзэмшлийг авав, сүүлийн ганц доллар хүртэл нь шавхаж , бууж өгөхийг нь харлаа. Үүний дараа эмээд маань надад хэлэх ганц л зүйл үлдсэн байв: “ Одоо бүгд хайрцагандаа эргээд орно, байшин, буудлууд, бүх л замууд , компаниуд, тэр сайхан эзэмшил, гайхалтай мөнгө хөрөнгө.... эргээд хайрцагандаа орно. Юу ч чинийх байгаагүй, чи хэсэгхэн хугацаанд л хөөрсөн хэрэг. Энэ бүхэн чамайг ширээнд ирхээс өмнө байсан зүйлс, явсаны дараа чинь байсаар л байх болно, тоглогчид ирдэг, тоглогчид буцдаг. Машин тэрэг... Өргөмжлөл шагналууд.... Эд хувцас, хөрөнгө ... Чиний бие хүртэл ” Учир нь миний авсан, хэрэглэсэн, хураасан бүхэн эргээд л хайрцагандаа орно, тэгээд л бүхнийг алдах болно. Тэгээд яах гэж? / Эх сурвалж: Zeitgeist - Moving forward (documentary) /
Нөхөр Стив Жобсын нөгөө алдартай Принстоны их сургуулийн нээлт дээр хэлсэн үг байдаг шдээ. Тэрний сүүл хавьруу бас нэг иймэрхүү утгатай юм гардаг шд.
ReplyDeleteWe are all naked already гээд хэхэхэ