boldbaatarg
Loading...

Венус төсөл буюу бодитой ирээдүй

Венус төсөл нь хүмүүс бидний соёл, амьдралын хэв маягийг өөрчилж хүн төрөлхтний хувьд зоригтой шинэ чиг баримжааг бий болгохыг санал болгож ...

Венус төсөл нь хүмүүс бидний соёл, амьдралын хэв маягийг өөрчилж хүн төрөлхтний хувьд зоригтой шинэ чиг баримжааг бий болгохыг санал болгож байгаа юм. Винус төсөл бол хүний сайн сайхан болон байгаль орчин, нөхөн сэргээлтэд үндэслэсэн шинэ үеийн хүн төрөлхтний амьдралын загвар юм. Ажилгүйдэл, гэмт хэрэг, хүн амын өсөлт, байгаль орчны доройтол гэх зэрэг өнөөгийн нийгэмд тулгарч байгаа олон асуудалд санаа зовсон хүмүүс маш олон бий.
The_venus_project_by_smokesquantity

Венус төсөл нь судалгаа шинжилгээ, туршилтыг идэвхтэй явуулж боломжтой шийдлийг амьдралд хэрэгжүүлэх замаар дээр дурдсан асуудал бэрхшээлийг даван туулахад зориулагдсан юм. Нийгмийн боловсрол, шинжлэх ухаан технологийн ололтыг ашигласнаар хүн төрөлхтөн, технологи, байгаль орчин гурав урь цаг хугацаанд харилцан уялдаатайгаар зэрэгцэн оршиж болох тэрхүү төлөвлөгөөг санал болгож байгаа болно.


Энэхүү төсөл нь ашиг орлогын оронд амьдролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд автоматжуулалт, технологийг ухаалагаар ашиглах тийм нийгмийн тогтолцооог санал болгож байна.

Аль нэг талаараа алдаатай нийгмийн загвар нь ёс зүйн талаасаа зохимжгүйгээс гадна үр дүнгүй болох талтай. Бид санал болгож бжй зүйлээ олон нийт болон бүх боловсролын байгууллагуудад хүргүүлж тэдний энэ саначлагад нэгдэхийг урих болно. Хэрэв хангалттай олон хүн энэ саналыг дэмжиж бидэнтэй нэгдэхийг хүсвэл энэ нь Венус төслийн зорилтыг цаашид хэрэгжүүлэх зохион байгуулалын бүтцийг бий болгоход туслах учиртай.

Шинэ хотуудыг тойрог хэлбэртэй төлөвлөн зохион байгуулах Винус төслийн санал нь зүгээр нэг загвар бүхий архитектурын шийдэл биш харин оршин суугчид иргэдийн хэрэгцээг илүү үр ашигтай хангах орчин нөхцлийг бий болгоход чиглэсэн олон жилийн судалгаа шинжилгээний үр дүн юм. Хүн байгаль хоёрын харилцан уялдаа бүхий харилцаа холбооны талаар хангалттай мэдлэг байхгүй бол тулгарч байгаа олон бэрхшээлийг шийдвэрлэх зөв арга зам шийдлийг олоход хэцүү байх болно. Энэ мэт олон хүчин зүйлүүдийг Винус төсөл шинэ хотуудыг төлөвлөхдөө харгалзан үзсэн. Туршилтын энэхүү хот нь Винус төслийн дараахь зорилт зорилгод хүрэхэд зориулагдсан байх болно.

Гариг дэлхий дээрх бүхий л нөөц баялгыг бүх хүн төрөлхтний нийтлэг өв хөрөнгө гэж үзэж хадгалан хамгаалах
Хүмүүсийг салан тусгаарлахад хүргэж байгаа бүхий л зохиомол хил хязгаарыг үгүй хийх
Мөнгөнд суурилсан эдийн засгаас нөөцөд суурилсан эдийн засагт хувьсан шилжих
Байгал орчныг боломж бололцооны хэрээр нөхөн сэргээх
Хотууд болон тэдгээрийн тээвэрлэлтийн систем, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн тогтолцоог дахин шинэчлэн өөрчлөх, ингэснээр эдгээр нь эрчим хүчний хувьд үр ашигтай, цэвэр байж хүмүүсийн хэрэгцээг хангана.
Нийгмийг удирдан зохицуулахад улс төр, улс үндэсний болон улс хоорондын засаг төр хэрэгцээ шаардлагагүй болох хүртэл кибернэтикт суурилсан нийгмийг хөгжүүлэх
Бүхий л шинэ технологийг улс үндэстнүүдэдтүгээн дэлгэрүүлэх
Нар салхи, газрын гүний болон далайн усны зэрэг цэвэр нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах
Дэлхийн хүмүүсийн хэрэгцээнд зориулж хамгийн чанартай бүтээгдэхүүнийг ашиглах
Аливаа том хэмжээний бүтээн байгуулалтын ажлын өмнө байгаль орчны үнэлгээ хийдэг болох
Үр ашигтай аливаа идэвхи санаачлагыг өргөнөөр дэмжих
Гариг дэлхийн нөөц бололцоонд нийцүүлэхийн тулд боловсрол болон сайн дураар төрөлтөд хяналт тавих аргаар дамжуулан дэлхийн хүн амыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх
Улс, үндсэрхэх, үл тэвчих болон ялгаварлах үзлийг боловсролоор дамжуулан үгүй болгох
Аливаа хэлбэрийн элитизмыг устгах
Тохиолдлын санал бодлоор биш харин ул суурьтай судалгаа шинжилгээгээр аливаа арга зүйг бий болгох
Шинэ сургуулиудад харилцаа холбоог сайжруулах, ингэснээр хэл зүй болон боловсрол нь бидний амьдран байгаа гадаад орчинтой уялдаа хамааралтай болно.
Амьдралын хэрэгцээг хангахаас гадна оюун ухаан сэтгэхүйг өдөөн хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж адил төстэй байхаас илүү онцлог байхыг анхаарах.
Эцэст нь ирж буй өөрчлөлтийг хүлээн авахад хүмүүсийн оюун санааны хувьд болон сэтгэл зүйн хувьд бэлдэх.
Энэ нь бусад нийгмийн санаачлагын адилаар хүн төрөлхтөнд ашиг тустай хэгжлийн чиг хандлагын тухай бусад хүмүүст мэдээлэн ойлгуулахад цаг заваа зориулах цөөн хэсэг хүмүүсийн идэвхи чармайлтаар эхлэх учиртай.

Туршилтын шинэ хотыг бий болгох эхний үе шатуудыг хэрэгжүүлэхэд өөрсдийн чадах бүх хэлбэрээр оролцохыг хүмүүст уриалж байна. Үүнийг хийхэд инженер, комьпютерийн программист, архитектор, хот төлөвлөгч, социологич, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчдийн баг хэрэгтэй. Винус төслийн дизайн байгаль орчны хүчин зүйлүүдийг байнгын тогтонги зүйл гэж үздэггүй. Энэ тогтолцоонд өөрчлөлт, дасан зохицох процесс явагдах боломж нөхцлийг олгох учиртай. Энэ нь аливаа зүйлийг хэрэгцээ шаардлагатай цаг хугацаанаас нь хэтрүүлэн түр зуур аргацаан тогтоох хандлагаас зайлсхийх явдлаас ангижруулна.

Винус төслөөс санаачлан санал болгож байгаа дугуй тойрог хэлбэртэй төлөвлөлт бүхий хот нь шилжилтийн үеийнх байх бөгөөд хагас мөнгөнд суурилсан нийгмийн тогтолцооноос бүрэн нөөцөд суурилсан эдийн засагт хувьсан шилжих болно. Улмаар энэ хот нь ирээдүйд дэлхийн өөр өөр хэсэгт баригдах шинэ хотуудын жишиг загвар болох юм. энэ төсөл хэдий хурдан хэрэгжих нь төслийн эхний шатуудад хөрөнгө, нөөц бололцоо, мөн түүнд оролцож хувь нэмрээ оруулах хүмүүсээс хамаарна.

Эдгээр шинэ хотууд дахь нийгэм цаашид хөгжиж илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлд хувьсгалаар биш харин хувьслын хам ёсоор бий болох шинэ иргэншлийн эх суурь болох нь дамжиггүй. Ирээдүй ямар байхыг хэн ч баттай хэлж чадахгүй гэдгийг бид мэднэ. Харин бодит факт болон мэдээлэл дээр үндэслэн таамаглан хэлж чадна. Хүн амын өсөлт, техник технологийн дэвшил, дэлхий нийтийн байгаль орчны нөхцөл байдал болон байгаа нөөц бололцоо зэрэг нь ирээдүйг тодорхойлох үндсэн шалгуурууд мөн. Түүнчлэн хэн нэгэн асуудал үүсгэж маргах боломжгүй ямар нэг улс төр, шашин, шинжлэх ухааны үзэл санаа, ойлголт байхгүй гэдгийг мэднэ. Харин Винус төсөлд заналхийлах магадгүй нэг зүйл бол бусад хүмүүс энэ төслийн талаар сөрөг буруу ойлголт төсөөлөлтэй байх явдал юм.

Венус төсөл бол ямар нэг утопи, эсвэл Орвелийн үзэл санаа биш бөгөөд бүтэшгүй зүйл мөрөөдөгчдын бодол биш. Харин энэ төсөл нь одоо мэдэж байгаа мэдлэгээ ухаалагаар ашигласнаар хүрч болох зорилтыг дэвшүүлдэг. Ганцхан хязгаар бол бидэнтэй өөрсөдтэй холбоотой саад бэрхшээл байдаг. энэ төслийн талаархи ном, видео бичлэг, лекц, болон семинаруудтай танилцаж илүү их мэдээлэл, ойлголт авахыг танаас хүсч байна. Та энэхүү шинэ нийгмийн чиг баримжааг дэмжиж байвал бидэнтэй нэгдэж энэ зорилтыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Нэмэлт мэдээлэл авахын тулд та дараахь холбоосоор орж үзнэ үү.  

Эх сурвалж - http://thezeitgeistmovement.mn/index.php?option=com_content&view=article&id=62&Itemid=55
Zeitgeist 4129130651176765856

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+