boldbaatarg
Loading...

I Feel Guilt (1-р хэсэг)

Хүнийг хамгийн их өөрчилдөг, биеэ удирдах чадвараа алдахад хүргэдэг мэдрэмж бол харуусал, уй гашуудал. Нийтлэг туршлагаас авч үзвэл уй гаш...



Хүнийг хамгийн их өөрчилдөг, биеэ удирдах чадвараа алдахад хүргэдэг мэдрэмж бол харуусал, уй гашуудал. Нийтлэг туршлагаас авч үзвэл уй гашуудлыг цаг хугацаа эдгээх, харууслыг бусдын дэмжлэгтэйгээр давж гарах нь бий.

Харуусал, уй гашуудал хоёр хамтдаа нэгэн биед орших тохиолдол бий. Үүнээс л тайлагдашгүй асуудал ургаж гарах нь тэр...

Эдгээр мэдрэмжийг мэдрэх хэмжээ, илэрхийлэх илэрхийлэл хүн бүхэнд өөр өөр, бусдад ойлгуулах нь тун боломжгүй зүйл ч байж мэднэ.

Уйтгар гуниг хэзээ ч хүнд сайн зүйлийг авчирдаггүй, гэхдээ л амьдралыг нэгэн хэсэгт хүн бүхэнд хувь хэмжээтэй олгогдсон.

Харуусал гунигаа дийлэхгүй архинд орж, амьдралаа үгүй хийсэн хийгээд өчүүхэн амиа егүүтгэсэн түүх ч олон, гарах замаа хайсан л хэрэг... Тэднийг буруутгаж болно гэжүү, өөрийхөө гарцыг олсон.

Бичлэгийхээ сэдвээсээ нэлээд хэтийдчихлээ, гол сэдэвдээ эргээд орвоос би гэдэг махан бие өдий цөөхөн хугацааг бидний мэдэх бодит гэж сохороор итгэгчдийн материаллаг ертөнцөд өнгөрөөгөөд нэгэнтээ олон жилийг үджээ.

Бусдад хэлэх боломжгүй, тийм л нууцуудыг дурсамжиндаа тээж яваагаар орой болгон харуусал, уй гунигт автан суудагыг минь элхэн тайлбарлаад өгнө. Өөрт байсан цөөхөн үнэ цэнэтэй амьд бодьгалиудыг бараг л өөрийн гараар үгүй хийсэн тэр л тэнэг залууг одоогийн өнцгөөс олон талаас шүүж цэгнэн, өрөвдөж үзэн ядна, өөртэйгээ нэг уулзаж ярилцахсан.

Алдаж байж ухаардаг түгээмэл хүний шинж чанар... Одоо ч бүрэн гүйцэд ухаарсангүй алдсаар, зөв шийдлийг хэзээ ч олохгүй мэт.

Уйтгар, гашуудлыг давах боломжгүй гэдгээ саяхнаас хүлээн зөвшөөрлөө, давах биш нүүр тулж л амьдрах ёстой юм байна, ирсэн шийтгэл нь энэ юм байна... Өглөө болгон чив чимээгүй дунд хашгиран сэрэх "Хар дарсан зүүд" , эцэс төгсгөлгүй үзэн ядалт, уйтгар гуниг нэгэнтээ намайг тодорхойлчихсон хэрэг, би бол "Мазохист", хүлээн зөвшөөрөх нь магад илүү тайвшралыг авчирах ч юм билүү

Галзуу солиотой бичлэгийг минь хичээн уншсан таньд баярлалаа, бусдыг шүүмжлэх амархан...


What do you feel?
- I feel guilt, no matter what i do, no matter how hopeless i am, no matter how confused... guilt is always there... reminding me of truth.
What truth?
- I am to blame
thinking 8727853775377275554

Post a Comment Default Comments Disqus Comments

  1. Хүн алчихаад өлөн чоно хоолоо олж идсэн мэт байдаг хүмүүсийн хажууд, хийсэн гэм гаргасан алдаан дээрээ харамсдаг бид арай хүн чанартай юм шиг. Яг үнэнийг хэлэхэд энэ мөчид би ч мөн ялгаагүй л хямралын байдалд байх шиг байна. Унтаад сэрэхэд алга болчихсон байх биз гэж найдайж байна. Гарч ганц хоёр Хайнекен авч ирдэг юмуу гэж байгаад бичлэгийг чинь уншаад болчихлоо хэхэхэ

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Just Face the Truth or Reality! It's only way to get out of this fucking mode!
    Gudluck my Friend! We both know, U are Powerful & U can do anything what u want!!!
    (:

    ReplyDelete
  4. хэхэ өөрөө бичсэн юм уу гоё болжээ
    Николай Медтнер гээд оросын хөгжмийн зохиолчын төгөлдөр хуурт зориулж бичсэн Сказки ээд цувралаас оп20 но1-г олж сонсоорой
    сэтгэлд чинь ойр байж магад:)

    ReplyDelete
  5. Өөрөө өөрийгөө өөгшүүлж, өрөвдөн байж цаг хугацааг туулах гэсэн нэгэн өчүүхэн, хулчгар сэтгэл сэрэхүй чиний дотор оршин тогтнож байна. Түүнийг чи ялан дийлэх хэрэгтэй байх.
    Түүнийг ялан дийлвэл амжилтанд хүрнэ гэдгээ харин чиний дотор орших нөгөө нэг нөхөр нь хэлж өгөөд байгаа биз!!!
    Тэр 2 дахь нөхрийн үгэнд орохыг болж өгвөл хичээгээрэй

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+