boldbaatarg
Loading...

Мэдрэмж, өнгө

Хүүхэд гэгч гэнэхэн амьтан ертөнцийн бүхий л мэдрэмжийг хар цагаан мэтээр харна....Хар гуниг, Цагаахан баяр баясал... Гэтэл Цагаан гуни...

Хүүхэд гэгч гэнэхэн амьтан ертөнцийн бүхий л мэдрэмжийг хар цагаан мэтээр харна....Хар гуниг, Цагаахан баяр баясал... Гэтэл Цагаан гуниг, Хар баяр баясал ч гэж бий... хоёр өнгөөр ертөнцийг харж, хоёрхон өнгөөр ертөнцийг будна...

Өсөж торнихын зэрэгцээ өнгө ялгахтайгаа... Гунигт хар, Тайван цэнхэр, Ичимхий ягаан, Уурт бор, Хайрт улаан... хэдий цөөн ч илэрхийлэхүйц олон өнгөөр ертөнцийг харж бас будсаар

Ухаан суухын хэрд өнөөх мэдрэмжийн дундаас завсрын гэгч өнгийг ялгахуй.., Ичсэн хайр улбар, Инээд нэвчсэн гуниг саарал... Энгүй олон мэдрэмжийн дунд эгээ л төөрөн бүдчинэ...

Хүн болохтой зэрэгцээд мэдрэмж гэдэг давтагдашгүй, өнгө гэдэг хязгааргүй...

Өнөө бид нэгнийгээ хэзээд үл ойлгох нь өнөөх мэдрэмжийг бүрэн илэрхийлж чадахгүй л байгаа хэрэг... Чадахгүй биш боломжгүй...

Магад өнгийг кодлох шиг , сэтгэл зүрхнээс гарах энэ л хөг аялгуу энгийн хэдэн тоонд буулгаад өөр хоорондоо ойлголцдог бол өнөөдөр би чамаас юугаа ч нуухгүй...

Сэтгэл зүрхний томьёог урлаг уран сайхнаар дөхүүлэх авч илэрхийлэхэд дэндүү хүнд энэ хэлбэрийг энгийн олонх үл ойлгосоор...

Эгээ л 1+1 = 2 гэдэг шиг энэ сэтгэлээ чамд дэлгэхсэн... Арга чарга байдаггүй л юм хойно гуниг, ганцаардал чамаас өөр сонсож ойлгох нь нэгээхэн ч үгүй...

thinking 5940784466636261710

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+