boldbaatarg
Loading...

Жиргээд хэрхэн "@" нэрээ сонгох вэ? #Twitter #ЦахимМэдлэг

Жиргээ буюу Twitter.com олон нийтийн цахим хуудсыг ашиглахад хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл, асуудал бол хэрхэн өөрт болон компани т...


Жиргээ буюу Twitter.com олон нийтийн цахим хуудсыг ашиглахад хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл, асуудал бол хэрхэн өөрт болон компани тухайн брэнд-д тохирхуйц хэрэглэгчийн нэрийг /username/ сонгох юм. Хэрэглэгчийн нэрийг зөв сонгох нь брэндийн хувьд зорилтот дагагчдийг бүрдүүлэх, энгийн хэрэглэгчийн хувьд бусад хэрэглэгчдийг татахад нэн түрүүнд чухал.
Ингээд өөрийн уншиж судалсан болон туршлагаасаа үндэслээд жиргээчдийн цахим орчинд шинээр орж ирж буй эсвэл нэрээ зөв сонгох болон өөрчлөх талаар толгойгоо өвтгөж байгаа хэрэглэгчддэд доорх зөвлөгөөг хүргэж байна.
  • Цахим орчин бол нээлттэй орчин тиймээс өөрийн бодит бүтэн нэрийг ашиглах,                 Ж нь: @Boldbaatar
  • Хэрвээ таны сонгосон нэр өмнө нь бүртгэгдсэн ба таны овог нэр нийлээд 20 тэмдэгтэд багтаж байвал овогоо нэрийн хамт бүтэн хэрэглэх, Ж нь: @BoldbaatarGankhuyag
  • Таны сонгосон нэр таны бусад олон нийтийн цахим хуудас дахь нэртэй ижил байх боломжгүй бол тухайн үгийг харилцан агуулсан байх. Жишээлбэл Facebook дэхь хэрэглэгчийн нэр /Bold55, Twitter нэр @Boldbaatar байх нь тун зохимжгүй хийгээд хайлтын системд ч нэг субьект гэж бүртгэгдэхгүй. Харин эсрэгээрээ Facebook нэр /BoldbaatarGankhuyag , Twitter @Boldbaatar байх нь зохимжтой.
  • Олон улсын брэндийн франчайзинг эсвэл албан ёсны төлөөлөгчдийн хувьд брэнд нэрэндээ тухайн орон нутаг, улсын нэрийг бүтнээр болон товчилсон хэлбэрээр ашиглах, Ж нь: @MovieMN @AppleMongolia
  • Мөн Trademark биш л бол хэдий монголоор бичсэн мэт сайхан харагдаж болох ч үсэг тооны холимог нэрийг бүү сонгоорой, ж нь: @xopom @caak @3YPX гэх мэт хэдий унших болон харагдах талаасаа амар ч бичих болон хайхад төвөгтэй байдлыг үүсгэдэг.
  • ...
Таны Овог нэр нийлсэн хэлбэрээрээ өмнө нь бүртгэгдсэн эс бөгөөс 20 тэмдэгтээс хэтэрсэн тохиолдолд яах вэ?
  • Өөрийн нэрийг овгийн эхний 1 ээс 2 үсгийн хамт хэрэглэх. Ж нь: @BoldbaatarG @SodgerelKH
  • _ болон ТОО хэрэглэхгүй байх!  Twitter Grader д бүртгэлтэй байдаг 2 сая гаран хэрэглэгчдийн судалгаанаас авч үзэхэд доогуур зураас болон тоо агуулсан хэрэглэгчид илт дагагчдын тооны хувьд бага идэвхгүй хэрэглэгчид байдаг байна.
  • ...
Хэрвээ дээрх зөвлөгөөнд таны зүгээс эргэлзээтэй зүйлс, засах нэмэх зүйл байвал сэтгэгдэл үлдээнэ үү
Цаашдаа цувралаар Сошиал Медиа буюу Олон нийтийн цахим хуудаснуудын талаар мэдлэг туршлагаасаа та бүхэндээ хуваалцах болно. Та ямар SNS болон цахим орчим дахь ойлголтын талаар мэдээлэл авах санал хүсэлтээ чөлөөтэй бичнэ үү, заавал хариулах болно дараагийн цахим мэдлэг цуврал нийтлэлдээ Жиргээд тайлбар #Description бичих Зурагын сонголт, Өнгө, Имиж бүрдүүлэх...

PS : Цахим нийгэмд мэдлэг бүтээгч , уншигч та блогт маань сэтгэгдлээ буцах хаяг, дуудах нэртэйгээр , соёлтой бичиж үлдээсэнд баярлалаа.
сошиал медиа 1326904825571250608

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+