2011 ээс 2012 онд
Шинэ он гарахад тун бага хугацаа үлджээ, хуучин оноо үдэж шинэ тооллыг 1 жилээр ахиулахад хором мөч ойртсоор л , найз нөхөд болон олон ...
https://boldbaatarg.blogspot.com/2011/12/2011-2012.html
Шинэ он гарахад тун бага хугацаа үлджээ, хуучин оноо үдэж шинэ тооллыг 1 жилээр ахиулахад хором мөч ойртсоор л , найз нөхөд болон олон танилууд минь өнгөрсөн жилд гаргасан амжилт өөрчлөлтөө дүгнэж, ирэх жилийн зорилго , төлөвлөгөөгөө хийж байгаа нь гарцаагүй.
Ингээд 2011 он миний хувьд:
- Их сургуулийн ширээнээс ажил амьдралын их босгыг давсан
- New Media Marketing Agency (Group) -д ажилд орсоноор сайхан хамт олон , анд нөхөд, хамтран нэг зорилгын доор нэгдэж сайн хамтрагчидтай болсон
- Хайр сэтгэлийн хувьд алдсан ч алдаанаасаа ухаарч, өөрийгөө засаж авсан, дахин сөхрөхгүй
- Мэргэжлийн хувьд эрс өөрчлөлт хийж өөрийн сонирхолоо даган Socia Media Marketer , Маркетингийн чиглэлээр дагнан өөрийгөө хөгжүүлж суралцан, ажиллаж эхэлсэн
- Ертөнцийг үзэх үзэл, амьдрах хэв маягаа ч өөрчилсөн /Pessimist -> Optimist/
- "Be the change you want to see in the world - Mahatma Gandhi" бол миний хувьд олон жил барьж ирсэн амьдралын минь суурь уриа байсан бол нэмээд "Be hungry, Be foolish.." буюу хэт их бодох бус , бодсоноо хэрэгжүүлдэг, тэргүүлэн манлайлдаг, шинийг эрэлхийлэгч болохоор сэтгэл шулуудсан
- ... Гэх мэт /Дараа нэмж бичнээ/
- Өөрийгөө бүрэн гүйцэт тодорхойлох, ирээдүйгээ тодорхой болгож, би хэн бэ гэдэг асуултанд 100 хувь биш юм гэхэд 99 хувь хариултыг олох!
- Сонгосон мэргэжлээрээ туршлагажих
- Байгаагаар нь хайрлаж чадах мөн намайг хүлээн зөвшөөрөх тийм л бүсгүйг хайрлах
- Өөрийн мөрөөдлийг биелүүлэх эхний алхамыг хийх /Мөрөөдөл минь дэндүү том байж болно, гэхдээ тэр тусмаа биелүүлэх болно/
- Найз нөхдийг итгэлийг алдахгүй явах, амьдралд хэдий том саад нухчаа учирлаа ч өөрийн болон үнэнч найз нөхдийхөө хүчинд даван туулах чадвартай байх.
- ... /Удахгүй он гаргаад нэмж бичнээ/
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа