#SMCUB Анхдугаар Чөлөөт Уулзалтын тэмдэглэл
10 сарын 10 ны орой анх удаа монголын сошиал медиа хэрэглэгч, харилцагч , мэргэжилтэн бүхий л хүрээний монгол залуусыг нэгтгэсэн #SMCUlaa...
https://boldbaatarg.blogspot.com/2011/10/smcub.html
10 сарын 10 ны орой
анх удаа монголын сошиал медиа хэрэглэгч, харилцагч , мэргэжилтэн бүхий л
хүрээний монгол залуусыг нэгтгэсэн #SMCUlaanbaatar Анхдугаар уулзалт
болж өнгөрлөө.
Уг уулзалтанд миний
бие төлөөлөх, уулзалтыг хөтлөн, чиглүүлэх үүрэгтэй оролцох боломж
олдсондоо олзуурхаж , баярлаж байсныг нуух юун.
Дэлхий
даяар тархсан Social Media Club нь анх 2006 оны 3 сард Крис Хэуэр ,
Кристи Веллс нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан ба Одоогоор дэлхий даяар 5 жилийн хугацаанд 300 гаруй салбарууд байгуулагдаад байгаа бөгөөд
2011 онд Монголд Social Media Club Ulaanbaatar нэртэйгээр Улаанбаатар
дахь салбар байгуулагдаж ийнхүү анхны уулзалтаа Чөлөөт, Нээлттэй
хэлбэрээр амжилттай хийлээ.
Уулзалтанд оролцсон хүн бүхэнд өөрийгөө танилцуулах, өөрийн туршлагыг бусадтай хуваалцах, бизнесээ
сурталчилж, бизнесийн хүрээллээ нэмэгдүүлэн, Онлайн танилаа бодит
болгож, яриагаа ажил хэрэг болгох боломжийг олгосон юм.
Мөн уулзалтын үеэр бидэнтэй өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцхаар
А.Мэнд-Орших /The New Media Group-н Ерөнхий захирал/
С.Баярсайхан /likeit.mn Редактор, МЗПХ-ны үүсгэн байгуулагч/
Г.Индра /“Сэтгэлзүйн Боловсрол” сэтгүүлийн редактор/
Х.Батсайхан /БСШУЯамны мэргэжилтэн, “Оюутан” номын эрхлэн хэвлүүлэгч/
Э.Лхагва /Сангийн яамны дэд сайдын туслах/
А.Мэнд-Орших /The New Media Group-н Ерөнхий захирал/
С.Баярсайхан /likeit.mn Редактор, МЗПХ-ны үүсгэн байгуулагч/
Г.Индра /“Сэтгэлзүйн Боловсрол” сэтгүүлийн редактор/
Х.Батсайхан /БСШУЯамны мэргэжилтэн, “Оюутан” номын эрхлэн хэвлүүлэгч/
Э.Лхагва /Сангийн яамны дэд сайдын туслах/
нар ирсэн ба “13000 хэрэглэгчдийг Монгол улс хуудсанд хэрхэн нэгтгэсэн бэ” ,“The Psychology of Social Media буюу Сошиал медиаг сэтгэл зүйн үүднээс тайлбарлах нь” , “Яагаад Сошиал Медиа?, Яагаад одоо?” , “Бидний шинэ мөрөөдөл, Social Media-н давуу тал” , “Why Dignity Matters” , “Social
Media Privacy буюу сошиал орчины мэдээллийн аюулгүй байдлал, нууцлал”
сэдвүүдээр халуун дотно яриа өрнүүлж уулзалтыг тун үр дүнтэй болгосон
санагдлаа.
Уулзалтын үеэрх
залуусын хамтдаа татуулсан зурагыг facebook хуудсанд оруулж хуваалцсан
ба удахгүй бүрэн хэмжээний нэвтрүүлэг болгон хүргэх болноо. Анхдугаар
уулзалтыг залгамжлаад Дараагийн уулзалтыг хэрхэн хийх талаар уулзалтын
төгсгөлд санал бодлоо хуваалцаж хамтдаа зургаа татуулснаар бидний
уулзалт өндөрлөлөө, ирэх уулзалтыг хэрхэн зохион байгуулах, хэний
туршлагаас сонсох , хуваалцах сонирхолтой байгаа талаар болон бусад
санал хүсэлтээ та SMCUlaanbaatar клубын онлайн сувгуудаар холбогдож
хуваалцаарай.
Socia Media Club Ulaanbaatar -ийн тухай:
#SMC Уриа:
Хэрэв авсан бол түүнийгээ хуваалц. ( If you got it, Share it)
#SMC Зорилго :
Дижитал медиа (Цахим мэдээллийн хэрэгсэл, түүнд оролцогчид) боловсролыг өргөжүүлэх, ойлгуулах
Стандарт технологийг дэмжих
Ёс зүйг хөхүүлэн дэмжих
Сайн туршлагыг хуваалцах
Хэрэв авсан бол түүнийгээ хуваалц. ( If you got it, Share it)
#SMC Зорилго :
Дижитал медиа (Цахим мэдээллийн хэрэгсэл, түүнд оролцогчид) боловсролыг өргөжүүлэх, ойлгуулах
Стандарт технологийг дэмжих
Ёс зүйг хөхүүлэн дэмжих
Сайн туршлагыг хуваалцах
Дэлгэрэнгүй мэдээллийг SMCUlaanbaatar -ийн
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа