boldbaatarg
Loading...

Нэр Төрөө эрхэмлэх нь

Дэлхий даяар 10 сарын 20нд онцлон тэмдэглэсээр ирсэн #GlobalDignityDay буюу бидний орчуулсанаар "Нэр төрөө эрхэмлэх өдөр" 2 д...



Дэлхий даяар 10 сарын 20нд онцлон тэмдэглэсээр ирсэн #GlobalDignityDay буюу бидний орчуулсанаар "Нэр төрөө эрхэмлэх өдөр" 2 дахь жилдээ монголд амжилттай зохион байгуулагдлаа.
Зохион байгуулагчид болох Хас Банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Петровис, New Media Marketing Agency болон бусад дэмжигч байгууллагуудын дэмжлэгээр энэ жил илүү өргөн хүрээнд хийж чадсан нь харагдаж байлаа, Монголын томоохон их сургуулиуд болон Арван жилийн сургуулиудаар аялан #GlobalDignity уулзалт , ярилцлагуудыг хийсэн байна.
Өдөрлөгийн зурагуудыг http://www.fb.com/MongolDignity хуудаснаас үзээрэй.
Миний бие 20 ны өдрийн Петровис компани дээр зохион байгуулагдсан "What is dignity" чөлөөт ярилцлагад анх удаа оролцож өөрийн үзэл бодлоо хуваалцаж, оролцогчдын дунд ч нэлээд ширүүн мэтгэлцээн өрнөв
Дараагаар нь 19 цагаас Үндэсний түүхийн музеид үндсэн хөтөлбөр эхэлж Нэр төрөө эрхэмлэх андгайг дэмжигч байгууллага хувь хүмүүс өргөх үйл ажиллагаа болов.

Миний хувьд уг өдөрлөгөөс мэддэг ч мэддэггүй юм шиг нэр төр, нэр хүнд гэх ойлголтыг хамтаар ярилцаж тодорхой дүгнэлтийг өөртөө тусгаж хүлээж авч чадсан гэдэгтээ итгэлтэй байна."Нэр төр гэж орчуулж буй Dignity хэмээх ойлголт нь Нэгдсэн үндэсний байгууллагаас гарсан тунхагт заасны дагуу хүн бүр нэр төртэй байх , бусдын нэр хүндэд халдахгүй байх заалттай утга нэг ба, бидний хүн болж энэ орчлонд ирсэнээс авахуулаад хүн бүрт нэр төр заяагдмал байдаг гэж хэлж болох юм, нэр төрийг цөөн үгээр тодорхойлбол Ганхуяг дэд сайдын хэлдэгээр ноён нуруутай байх гэсэн монгол холбоо үгтэй утга дүйцнэ, хүн хэний ч өмнө нүүр бардам, өөртөө итгэлтэй, нуруу цэх, айж нуух зүйлгүй, өөрийхөө хувьд шударга, утга учиртай , бусдад үлгэр дууриал болохуйц амьдралыг бий болгож авч явж чадаж байгаа нь нэр төртэй амьдарч байгаагын хамгийн том илрэл гэж тодорхойлж болох юм, Нэр хүнд бол мэдээж нийгэм болон бусад хувь хүмүүсийн зүгээс таньд өгч буй үнэлэмж юм"
Ирэх жилийн DignityDay ээр би өөрөө ч чадах хэмжээндээ "Нэр Төр гэж юу вэ?" ярилцлагыг сургууль найз нөхдийхөө хүрээнд хийж хувь нэмэрээ оруулах ба таныг ч бас бидэнтэй нэгдэхийг урьж байна
http://www.facebook.com/MongolDignity
http://twitter.com/#!/MongolDignity
http://youtube.com/MongolDignity
http://flickr.com/photos/MongolDignity
mongoldignity 1267053260368170969

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+