Эзэнгүй захидал #7
Ахиад л нойргүй шөнө , ангийхантайгаа овоо ч дасаж байнадаа, юутай ч энэ бүх л мэдрэмжиндээ дасаж орхиж, энэ захианууд...
https://boldbaatarg.blogspot.com/2011/08/7.html
Ахиад л нойргүй шөнө , ангийхантайгаа овоо ч дасаж байнадаа, юутай ч энэ бүх л мэдрэмжиндээ дасаж орхиж, энэ захиануудаа бичиж Draft хийсээн овоо ч удлаа, яг 7 дахь захиа нь юм байна тиймүү хүүхдээ, чиний имэйл рүү бичлээ ч магадгүй өөр хэн нэгэн л унших байх , илгээхгүй , уншуулахгүй юм бол өдий хүртэл бичсээр байгаа шалтгаанаа ёстой мэдэхгүй нь, юутай ч чамайгаа байхгүй болсонтой эвлэрчихсэн ч юм шиг, хар дарах нь ч цөөрлөө, гэхдээ өдөр болгон хар дарж , хүйтэн хөлстэй сэрсэн ч яахав, чамайг харах ганц боломж...
Дурсамж өөрчлөгддөг юм болуу, царайг чинь нэг мэдэхнээ яг тодорхой санахаа байчих юм, хацар уруул, хөөрхөн нүдийг нь хэзээ ч мартахгүй гэхдээ л бүхлээр нь санах гэж оролдох болгонд ямар нэг элемэнтийг мартаад л байх шиг. Чамайг хаана юу хийж яаж байгаа бол гэж бодож , төсөөлж , онолдсон хэвээрээ л, гэхдээ яаж ч бодсон чи минь хаа нэгтээ ямар нэг хэлбэрээр амьд л байх учиртай, хэдий энэ насаа үдэж , махан бие үхсэн ч хаа нэгтээ сүнс ч юмуу юу ч юм ямар нэг чиний хэсэг агуулагдан тээгдсээр байгаа гэдэгт итгэмээр байна, угаас ямар ч амьтай амьгүй бие оргүй устаж үгүй болдоггүй харин энергийг шилжиж хадгалагдаж байдгыг мэдэх болохоор үүнээс илүү бодитой таамаг алга, нээрээ Физикийн Зоригоо багшдаа баярламаар юм байна. Бодоод байсан хайртай гэж нэг л удаа хэлж байсан санагдана, цаашдаа хичнээн захиа бичихээ мэдэхгүй хайртай гээд заавал бичнэ, чи хаа ч байлаа гэсэн яаж ийж байгаад энэ захиаг олоод уншдаг бол сайхнаа, хэлж чадаагүй бүхнээ сайхан буу халахсан, заза дэмийрээд эхэллээ.
-- 2008 оны 4 сарын 13 --
/ Хуучин имэйл хаягуудаа шалгаж байгаад, анх хэрэглэж байсан бараг 3 жил гаран ашиглаагүй имэйлээс хуучны захидлууд, тэмдэглэлүүдээ оллоо, одоо харахад инээдтэй ч юмаадаа, хүүхэд ч байж, одоо бол дурсамж... /
Тэгээд тэр хүн нь одоо байхгүй болсон юм байна тийм үү, би ч бас нэг хүнрүү яг ингээл захиа бичмээр л байдаг юм. Гэхдээ тэр хүн нь одоо амьд сэрүүн явж байгаа л даа. 2 жил уулзаагүй байсан чинь овоо мартагдаад, хичээж байж л царайг санадаг байсан чинь ойрдоо зургийг нь энд тэнд хуудаснаас олж харчаад байдаг болоод хуучин дурсамж сэдрээд, дээр нь намар болоод нэг тиймэрхүү л байна... Даанч би өөрөө захиа биччих зориг алга даа...
ReplyDeleteБоломжийг алдах хэрэггүй л гэмээр байна, бүтэхгүй байлаа ч харамсаж сууснаас хамаагүй илүү, над шиг өнгөрсөндөө харамсаж амьдрах хэрэггүй шүү, яг өнөөдөр захиа бичихийг зөвлөе. Зориг дутаж байвал үүнийг нэг уншаарай - http://boldoo.posterous.com/2010/07/blog-post.html
ReplyDelete