Үлгэр (Будда Шигэмүүн)
Хүн барс үүрлэсэн талыг туулах болжээ. Тэр хамаг хурдаараа гүйж, бар араас нь нэхнэ. Хүн зугтсаар гүнзгий ганга тааралдахад үсрэн ороод, хаж...
Хүн барс үүрлэсэн талыг туулах болжээ. Тэр хамаг хурдаараа гүйж, бар араас нь нэхнэ. Хүн зугтсаар гүнзгий ганга тааралдахад үсрэн ороод, хажуу ирмэгээр нь мацаж гарав. Тэгтэл зэрлэг ороонго ургамлын үндэс гарт нь өртөхөд, түүнээс зууран авчээ.
Хөөж явсан бар ганганы ирмэг дээр өнгийнө. Хүн айж дагжин доош харвал ганганы ёроолд өөр нэгэн бар түүнийг отож хэвтэх нь үзэгджээ. Одоо түүнийг гагцхүү ороонго л тогтоон барьж байна.
Гэтэл хар цагаан хоёр хулгана гүйлдэн ирж, мөнөөх ороонгыг нь мэрж эхлэх нь тэр. Яг тэр үед хүн хажууханд нь буй анхилам үнэрт гүзээлзгэнийг олж харлаа. Тэрээр нэг гараараа ороонгоноос зуурангаа, нөгөө гараараа гүзээлзгэнийг зулгаав.
- Ай тэр ямар сайхан амттай байваа!
(Зэн-Буддизм: Амьдралаас ангижрахуй)
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа