boldbaatarg
Loading...

Маркетеруудаа хамтдаа хөгжицгөөе!

Монголын дэвшилтэт болон сошиал медиа маркетингийн өнөөгийн байдал: Хялбар аргаар чанар бус хоосон тооны араас хөөсөн элдвийн арга хэрэгслүүд газар авч зөв буруу нь ялгагдахаа байсан байна. 

Жишээ нь: 
Тухайн бүтээгдхүүн, байгууллагад хамааралгүй бага насны хүүхдүүдийг татсан элдвийн марзан давхардсан Tab app, тоглоомууд, энд тэндээс хуулсан инээхээс цаашгүй орчуулсан зургууд, видеонууд, hijack хийж хүний профайлаар хүчээр лайк даруулах, нас нь 13 тай 70 тай ч байсан хамаагүй бүх насныханд түгээх төрөлжөөөгүй , судалгаагүй замбараагүй мөнгөөр зодсон advertisement ууд... 

Агуулгын маркетингийн талаар яриад ч хэрэг алга, гэхдээ бүгд биш л дээ мэргэжлийн түвшинд хийх гэж оролдож яваа байгууллага болон агентлагууд бий гэхдээ массаараа profile -> page хөрвүүлэх эсвэл бэлэн хошин шогын хуудсууд худалдаж авах болон зарах гэх мэтээр хамгийн хурдан бөгөөд хялбар аргаар л зүтгэсэн хэвээрээ. 

Эргээд байгууллагын нэр хүндээ бодох болон үнэнч хэрэглэгчдээ дэмжих гэдэг ойлголтоос дэндүү холуур тойрсоор, байгууллагуудыг тархи угаасан мөнгөний төлөө хөөсөн нөхдүүд залгисаар мэрсээр, цахим орчинд агуулга бүтээх түгээх, маркетингийн бодлого, зорилтот хэрэглэгчдээ хандах, тоонд бус чанарт анхаарах цаг хэдийн болоод байна нөхдөө! 

Ялангуяа Сошиал медиа маркетинг хийж байгаа нэрээр ганц facebook twitter хуудсаар спам цацаж яваа нөхдүүд нэг одооноос юм бодмоорсондоо. Гэхдээ шууд буруутгахаасаа илүү нэг нэгэндээ мэдлэг мэдээллээ хуваалцаж нэгдэж чадахгүй яваагаас энэхүү байдал хүрсэн тал бий, маркетерууд нэгдэж нэгнээсээ суралцаж, хамтрах цаг болжээ. 

Удахгүй блогоо идэвхжүүлж энэ сэдвээр мэдлэг мэдээлэл хуваалцаж тогтмол бичих болноо...

Мөн Wild Digital Agency ийн хуудсаар мэдээлэл хүргэж эхэлнээ.
socialmedia 2308332238836107195

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+