boldbaatarg
Loading...

#Terrorism -ийн талаар эргэцүүлэл

Террористуудыг тэр тусмаа магадгүй Осама гийн цаана өөр нэгэн костюмтэй нөхдүүд байдг ч байж болно, түүнээс илүүтэй чимээгүй аллага хийсэн ц...

Террористуудыг тэр тусмаа магадгүй Осама гийн цаана өөр нэгэн костюмтэй нөхдүүд байдг ч байж болно, түүнээс илүүтэй чимээгүй аллага хийсэн цагаан гартай алуурчид дэндүү олон, яг уг үндэсийг нь ухаад үзвэл хэн буруутай вэ, бид зурагт медиа аар гарсан ярианы чадвартай захиалгат мэдээллийн далайд тархи угаасан, мэдээллээс цаашхыг мэдэхгүй, жинхэнэ буруутан.... хэн бэ?
Terrorism гэдэг үг бол үнэндээ олон нийтэд айдас төрүүлэхээр бүтээгдсэн хийсвэр нийгмийн зэвсэг... Terrorist ууд гэхээр өрөвдөг сэтгэлгүй арабын агуйд нуугдагч цөмийн зэвсэг тэвэрсэн нөхдүүдүү?
Бид зөвхөн том гүрний хохирлын тоог л хардаг мэддэг, харин исламын, африкийн, ядуу буурай гэгдэх хөгжим буй жижиг орнууд Хөгжилтэй томоохон орнуудад өр болон америкийн засгийн газарт худалдагдсан удирдагчдын гайгаар хэрхэн боолчлогдож өдөрт хэдэн 100н мянгаараа үхэж байдаг тэр л ертөнцийн амийг хэнээс нэхэх юм?  ийм байдалд оруулсан нь өөрсдийх нь буруу юу, аргаа бараад амиа хорлоод ч болтугай улс орноо өмөөрөөд босож байгаа нь биднээс ялгаа байна уу, бүгд тийм биш ч, зүгээр байхад америкийг үзэн ядаад террорист гэж цоллуулаад явахыг хүсэн хүн байхгүй боловуу. Өдөр болгон Иракт болдог бөмбөгдөлтөөс ердөө нэг өдөрт хэдэн зуун үхэж байхад Жилд америк алан хядлагаас болж нас барсан хүний тоо 9 11 ийг эс тооцвол 100 ч хүрэхгүй. 9 11 -ийн талаар яривал бас эргэлзээтэй баримтууд гарч ирнэ. Хадууралгүй бичие. Америкт жилд олон зуун мянган хүн үхдэг зүрхний өвчиний эсрэг эм бэлдэмэлд терроризмын эсрэг олгодог санхүүжилтаас ойролцоогоор 1000 дахин бага хөрөнгө зардаг нь инээдтэй тоо баримт биш гэжүү?
Osama_w
Ингээд үргэлжлүүлэн доорх нийтлэлүүдийг Bayasgalan Batsuuri -ийн бичсэнээс шууд хуулж орууллаа. Илэрхийлэх гэсэн санаа ижил тул энэ нь амар болуу.
/ http://www.facebook.com/profile.php?id=100001802889808 /
ТВ харж суусан чинь Пакистаны засгийн газар Бен Ладенг барихад манайхтай хамтарч ажилласан л гээд байсан, худлаа л юм шиг байна лээ ш дээ. Пакистаны энгийн иргэдээс эхлээд төрийн хариуцлагатай албан тушаалтнууд хүртэл Америкчуудын хил гаалийг нь үл хэрэгсэн орж ирж, баривчлага явуулсанд дургүй байсан. Эндээс их гүрнүүдийн хувьд жижиг улс үндэстнүүдийн эрх ашиг гэж байдаггүйтэй адилхан дүр зураг, муухай дээрэнгүйлэл харагдаж байх шиг. Осама Бен Ладен гэж увайгүй алуурчин байсан л гэж ам амандаа шуугихаас тэр хүн юуны төлөө тэмцэж байсан юм, яагаад тэгээд байсан юм бэ гэдгийг нь яагаад нэг ч хүн ярихгүй байгаа юм бэ?.
Жижиг орнуудад АНУ-ын цэргүүдийн суманд өртөж амиа алдсан хүмүүсийн тоог тоолбол 9-н сарын 11-ний үйл явдлын тооноос хэд дахин их тоо гарна. Энхийг сахиулах нэрийн дорх эдийн засгийн дээрмийн хөлд үрэгдсэн үй олон энгийн иргэд, эх орноо харамлаж боссон жалга довын хэдэн босогчидыг нугачин дарах нь ардчилал гэсэн нэр зүүж, хэдэн мусульман өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хариу өгсөнийг нь алан хядлага гэж нэрлээд байдгийг нь бас ойлгодоггүй юм.......
Улс төрийн энэ мэт ээдрээтэй асуудлыг орхьё гэж бодоход хүн алчихаад "Бурхан биднийг ивээнэ" гэж зарлаад инээмсэглэн цааш орж буй АНУ-ын ерөнхийлөгч дэлхийн биднээсээ бүү хэл бурханаасаа ч илүү эрх мэдлийг өөртөө хамааруулаад байх шиг санагдах юм. Аллага дор уухай хашхиран баярлалдаж буй хүн төрлөхтөний хөгжил дэвшил гээч нь материаллаг өсөлтийн цар хүрээг тодорхойлно уу гэхээс оюун санааны хувьд бид одоогоос 2000 жилийн өмнөх түвшнээсээ нэгээхэн ч алхам урагшлаагүй мэт санагднам.
Бид ч бас жижиг үндэстэн, гэхдээ үндэстэн жижиг байлаа гээд түүний эрх ашиг нь жижиг байдаггүй. Бидний эрх ашиг, бидний итгэл үнэмшил АНУ-ын эрх ашиг, итгэл үнэмшлээс бага байх учир үгүй. Нэгэнтээ бидний улс орны баялаг руу шунасан их гүрнүүдийн эзэрхэг бодлого
Их гүрнүүд жижиг үндэстнүүдийг эхлээд дотор нь алсын зайнаас хагалан бутаргачихаад, дараа нь энхийг сахиулах, засан тохинуулах нэрээр цэрэг зэвсэг юутай хийтэйгээ орж ирээд суучихдаг. Цаана зөвхөн баялагт шунасан их гүрний дээрэнгүй бодлого явж байдаг. Төр засгийнхан нь худалдагдчихна, доороос нь жаахан сөрвөлзөөд босоод ирсэн Бен Ладенгуудыг алан хядагч, тэрс үзэлтэн гэж цоллоод, хүний адагт шидчихнэ. Ийм хувь тавилан биднийг ч бас дайрахгүй гэх баталгаа үгүй. Тэр үед Монголын нэг муу ташуур барьсан барбар яргачин хүнг алж дарлаа гээд дэлхий даяараа баярлаж байвал би л лав гайхахгүй.

Post a Comment Default Comments Disqus Comments

  1. Осама Бен Ладен юуны төлөө тэмцэж байсан, яагаад гэдгийг бид яагаад нэг ч удаа ярихгүй байгаа юм бэ?.

    ReplyDelete
  2. тэр хүн юуны төлөө тэмцэж байсан юм, яагаад тэгээд байсан юм бэ гэдгийг нь яагаад нэг ч хүн ярихгүй байгаа юм бэ?.

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+