boldbaatarg
Loading...

Үйлчилгээ гэж үйлчилгээ л юмдаа! ( Customer relation in mongolia )

Хэрэглэгч хаан гэж хэдэн жилийн турш монголд чихэнд хоногштол хувийн, улсын олон байгууллагууд ТОМ лоозон тавьж ЧАНГА дуугаар хөөрцгөөж байс...

Хэрэглэгч хаан гэж хэдэн жилийн турш монголд чихэнд хоногштол хувийн, улсын олон байгууллагууд ТОМ лоозон тавьж ЧАНГА дуугаар хөөрцгөөж байсан цаг саяхан.
Харин одоо энэ бүхэн бодит байдал хэрхэн буусныг өөрийн бие дээр жишээ татваас:
Training-needed-791643
1. G-Mobile
Энэхүү үүрэн холбооны компаний интернэт үйлчилгээний хэрэглэгч болоод жилийн нүүр үзлээ энэ хугацаанд юу эсэхийг үзэхэв. Гэхдээ их анхаарал татсан зүйл саяхан болсон юм. Байгууллагын цагын хуваарь гэж бий, ялангуяа үйлчилгээний байгууллага бол хүн үүдээр ороход л тов тодруун ойлгомжтойгоор бичсэн байх нь стандарт болуу.
Гэхдээ энэ цагын баримжаа нь үйлчлүүлэгчдэд зориулсан баймаар, эс бөгөөс ингэж тод товруунаар мэдээлэх шаардлагагүй байж таарна.
Сарын өмнө нэгэн орой төлбөрөө төлөхөөр хаах цагаас яг 30 минутын өмнө цагаа төлөвлөн очоод хаалгыг татах гэтэл нэг бүсгүй хаах цаг болсон гээд халдаасангүй харваас цагын хуваариасаа 30-40 минутын өмнө тараад сурчихсан бололтой нэгээс бусад ажилчид аль хэдийн гэрийг зүг мордсон байв. Ингээд миний бие болон өөр хоёр үйлчлүүлэгч сэтгэл гонсойн цагаа үрсэндээ хэлэх ч үггүй талбайг чөлөөлсөн үйл явдал боллоо.
Энэ ариун явдал уу?
( 1 -р хэсгийг зориуд үг хэллэгийн халилтай бичив )

07192008_customerservice5


2. Nayra Cafe
Болсон явдлыг 4 сарын 12нд бичсэн нүүрний номныхоо постоос шууд хуулж орууллаа, ойлгомжтой боловуу......
"" Nayra кафед найзуудтайгаа цуглахаар хүлээж суулаа, Захиалгаа өгөлгүй хойшлуулж бусдыгаа хүлээж буйгаа үйлчлэгчид хэлэв. 3 цаг орчим хүлээсний дараагаар нөхөд ч цуглацгаав, удалгүй хэл амны зөрөөгүй "захиалга өгөхгүй бол гар" гэж үйлчлэгч бүсгүй намжирдлаа. Уучлаарай гээд захиалга өгөе гэж тайлбарлах гэтэл үгийн зөрөөгүй загнуулж бүр МӨЛЖИГЧ - өөрөө дуудуулав, Ядаж байхад WiFi интернэт нь холбогдохгүй ажилаа ч амжуулж чадаагүй бөгөөд хүн цөөтэй байсны харваас яавч өөрийгөө мөлжигч гэж бодсонгүй. Хэтий бухимдмаар байсан ч үг хэлээд нэмэргүйг мэдэх тул үргэлжлүүлэн үг дуугүй шахуу загнуулсаар захиалсан зүйлдээ бараг ам ч хүрээгүй нөхдөө дагуулсаар гарлаадаа. Сэтгэлд минь ойрхон санагддаг тухтай сайхан кафе юмсан, нэлээд олон үйлчлүүлж байлаа. Үйлчлэгчийн соёл яалт ч үгүй 0! заасан ба дахиж орохгүй гэж шийдэв"'''
Үнэхээр ч дахиж орсонгүй. Олон нийтийн сүлжээгээ дамжуулан тухайн өдөр бичсэн Post маань гайгүй олныг хамарч олон ч найз нөхөд маань дахиж орохгүй гэж хэлж байхыг бодохнээ, Nayra тун их хохирч байгаа нь ойлгомжтой. Нэг үйлчлүүлэгчийн ард 100 магадгүй 1000н үйлчлүүлэгч байж болохын жишээ энэ!
( Хэрвээ та Facebook дээр миний найз бол http://www.facebook.com/boldbaatar/posts/1591935684687 энэ линкээр тухайн өдрийн постыг төвөггүй олно )
Bad-customer-service-cartoon

Post a Comment Default Comments Disqus Comments

  1. 2. тэгдэг талууд байгаа шүү. Хамгийн сүүлд хэдэн жилийн өмнө ч билээдээ Mon bakery дотор бас тийм юм болсон. Найзуудаа хүлээгээд сууж байтал зөөгч "Зүгээр суудаг газар биш шүү, юм авахгүй юм бол гараарай!" гэдэг байгаа... Аймар! Хэлэх ч үг олдоогүй.

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+