boldbaatarg
Loading...

Хайртай л юм бол, ил тодоор хайрла

Зэнгийн нэгэн сүмд хорин лам, Эсюн хэмээх гэлэнмаагийн хамт бясалгал хийдэг байв. Эсюн хэдийгээр үсээ хусуулсан, бүдүүн борог даавуу нө...



Зэнгийн нэгэн сүмд хорин лам, Эсюн хэмээх гэлэнмаагийн хамт бясалгал хийдэг байв. Эсюн хэдийгээр үсээ хусуулсан, бүдүүн борог даавуу нөмөрсөн авч, тун хөөрхөн бүсгүй байлаа. Залуу лам нар түүнд сэм дурлацгаах бөгөөд нэг нь сэтгэлээ илчилж ганцаарчлан уулзахыг хүссэн захидал бичин атгуулжээ.
Эсюн хариу өгсөнгүй. Маргааш нь цөм багшийн хамтаар хичээллээд дуусмагц, бүсгүй хамгийн түрүүнд босов. Тэгээд захидал бичсэн ламд хандаж:
-Хэрэв чи үнэхээр л намайг хайрладаг юм бол, хүрч ирээд намайг тэврээч! гэж хэлжээ.
/ Г.Аюурзана ,Зэн-Буддизм Амьдралаас Ангижрахуй /
zen 99303428711240231

Post a Comment Default Comments Disqus Comments

  1. Хэхэ нээрээ ч тийм дээ... Ил тодоор зоригтой хайрлах л хэрэгтэй дээ..

    ReplyDelete
  2. Яг л тийм, Хайр бол нууж, хадгалдаг эрдэнэ биш, цэцэг хүртэл харанхуйд хатдаг шүүдээ, үргэлж ил тавьж наран ээж байх хэрэгтэй.
    Нэг судалгаагаар цэцэгэнд сайхан үгс байнга хэлээд байхад илүү сайхан ургадаг гэж нотлогдсон байсан

    ReplyDelete
  3. Лам гээд сахилаа хүртсэнээс л хойш түүнээс буцах хэрэг байна уу? Миний хувьд тэр 2 гэрлэхгүй байх, сэтгэлээ илчилснээс биш гэрлэх эсвэл хамт амьдрах тухай юм алга шт.

    Зон ардынхаа төлөө өргөсөн тангараг сахил нь нэг эмэгтэйгээс илүү байх учиргүй гэдэг талаас нь бичсэн юм. Хэх, гэхдээ хэн мэдлээ. Мдээж тэвчихгүй хайр сэтгэл, хүсэл байсан л байж таараа. Боов чулуу гээд нэг гэрч байнаа нрэ.

    ReplyDelete
  4. Uneheer saikhan yma. Durlasan zaluu uneheer hurch ireed teversen ch teverheer hemjeend zorig gargaj zahia tuund ugsun ym baina shdee. Mini bodloor hen ch tegej zorigtoi zahia uguud bdaggui bhaa.

    Nadad zahia irj bsan bi ter dursamjindaa hairtai.

    ReplyDelete
  5. Ер нь хайр үргэлж золиос шаарддаг , хүн өөрөө л шийднэдээ!

    ReplyDelete
  6. Ergtei lamiinh ni zovoo zugeer l ilchilj bgaa bolhoos tegi ingene gsn yum bku shuu dee.. Zorilgo-do hurhiin tuld zamaasaa shantrahgui gsn lam bsn bn..

    ReplyDelete
  7. Тийм бол анхнаасаа хав дарах байсан юм , энэ бол сонголт

    ReplyDelete
  8. энэ ном их сайхан ном шүү. Энэ надад хамгийн таалагдсан хэсэг нь... сануулсанд баярлалаа... тэгж байгаад номоо дахиад нэг уншья байз..
    нэг лам харанхуй шөнө цөөрмийн хажуугаар явж байгаад мэлхий гишгичихлээ гэж бодоод шөнөжин зүүдэлж хар дараа өглөө нь нөгөө газраараа явж бяцарсан улаан лооль хэвтэж байдаг... хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ...

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+