boldbaatarg
Loading...

Аз жаргалтай гэр бүлийг урлахуй... Лекцийн дуртатгал...

2011 оны 1 сарын 14-ны 16:00 цагт Genius залуусын хөгжлийн төвд болсон “Аз жаргалтай, сайхан гэр бүлийг бүтээн босгох арга ухаан” лекцэнд ор...

2011 оны 1 сарын 14-ны 16:00 цагт Genius залуусын хөгжлийн төвд болсон “Аз жаргалтай, сайхан гэр бүлийг бүтээн босгох арга ухаан” лекцэнд оролцоод өндөр сэтгэгдэлтэй буцлаа. Б.Нарантуяа /Өүлэн эхийн оюуныг бадраах төвийн тэргүүн/ “Залуу гэр бүлд тулгамддаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” ,Ц.Түвшинтөгс /Гавъяат багш/ “Гэр бүл бэлдэх монгол ухаан”, Ч.Ноно /АБТА, магистр/ “0-6 настай хүүхдийг хүмүүжүүлэх ухаан”, Ж.Хорлоо /“Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн тэргүүн/ “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга”
Б.Бат-Өлзий /”Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн сэтгэлзүйч/ “Хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан” сэдвүүдээр илтгэл тавьсан ба найз бүсгүйтэйгээ цаг гарган оролцоод өөрт төрсөн багахан сэтгэгдлээ сийрүүлэн бичлээ.

Монголын гэр бүл болон хүүхэд судлалаар мэргэшсан 5н эрдэмтэн , сэтгэл зүйч судлаачдыг маш зөв сонгосон бөгөөд хүн бүр 20-30 минутанд товч тодорхой өөрийн үгээр амьдралд үнэхээр хэрэгтэй сайхан зөвлөгөөнүүдийг өгч чадлаа, гол учир нь эдгээр зөвлөгөөнүүд нь амьдралд маш ойр цэвэр туршлагаас гарсан болоод ч тэрүү шууд л хүнд нөлөөлөхүйц нэгийг бодогдуулам , нөгөөг дахин эргэцүүлэхэд хүргэж байлаа. Лекторуудын хэлсэн үгнээс иш татан өөрийн үгээр баяжуулан сэтгэгдлээсээ хуваалцая гэж бодлоо.

Одоо цагт олонх залуучууд маань өнгө мөнгөнд хэт шунасан, хэтийн бодлогогүй ойрын явцуу ашиг харсан, ойлголцол гэхээсээ илүүтэй биенээ эд агуурсаар үнэлэн харилцан наймаалцаж буй гэмээр гэр бүлүүд олон болж байгааг нуух юун. Ямар ч цаг үед гэр бүлийн аз жаргал зөвхөн гэр бүлийн гишүүдийн бүрэн ойлголцол, халуун дулаан уур амьсгал, биесээ гэх сэтгэл, итгэл, найдвараас бий болдогийг хэзээд мартаж болохгүй. Мөн үүн дээрээс нэгэн чухал асуудал бол хүүхдийн хүмүүжил, одоогийн залуу эцэг эхчүүд хэт мэдэмхийрсэн, туршлагагүй байдал, гэр бүлийн боловсролгүйгээсээ болоод шинэ үеийн хүүхдүүдийг ойлгож хүмүүжүүлж чадахгүй байгаа нь олонтаа...

Үүнийг энэхүү лекц дээр ирсэн хосууд цөөн байгаагаас дүгнээд харсан ч болох юм, одоо цагт бид сайхан гэр бүл, чадвартай хүүхдийг хүмүүжүүлж бий болгохыг хүсвэл юун түрүүнд өөрсдийгөө хүмүүжүүлэх, бэлдэх асуудал нэн түрүүнд хурцаар тавигдах болуу...

Хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй боловсрох шаардлагатай ойлголтууд байх ч тодорхой зайлшгүй гэж бодсон зөвлөмжүүдээс дурьдвал:

 - Эцэг хүн бол хүүхдийнхээ итгэлт найз, түшиг тулгуур нь болсон анд нь байх...

 - Хүүхдийг эхийн урагт бойжихоос эхлээд боловсрол, мэдрэхүйн хөгжилд нь чиглэсэн арга хэмжээ, алхамууд байнга авч байх

 - Хүүхдийг хэзээд бие даах боломжийг бий болгох буюу, би өөрөө гэх сэтгэлгээг суулгах, өөртөө итгэлтэй чадварлаг иргэнийг сууриас нь бий болгох..... гэх мэт олон зүйлийг дурьдаж болох.

Мөн эр хүн бүсгүй хүнийг авч суухын зэрэгцээ хайр гэдэг үгийн ард ямар том хариуцлага байдгийг ухамсарлаж байгаа эсэх нь одоо цагт тун эргэлзээтэй санагддагаа нуух юун.... Дэлгэрэнгүйгээр бусад лекторын яриаг удахгүй тус компаний Youtube сувагаас олж үзэхийг залуу хосууд ,ирээдүйн амьдралаа зохиох гэж буй залуу ээж нартаа зөвлөж байна.

Энэ зэргийн нийгэмдээ залуучууддаа чиглэсэн үйл ажиллагаа тун цөөн байдаг ч , энэ удаагийх үнэхээр авууштай , бодууштай сайхан лекц болж чадлаа, залуу хосуудад зориулсан үйл ажиллагаа цаашдаа илүү өргөн хүрээнд дахин зохиогдоосой гэж тун их хүсэж байна. Өөрийн хайрт бүсгүйтэйгээ ирээдүйн амьдралаа зохиох талаар одоо бэлдэж бодож явахад эртдэхгүй гэж бодсоны үүднээс хосоороо очин лекц сонссон маань тун өгөөжтэй байж чадлаа.

 Дашрамд энэхүү сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан албан байгууллага, залуучуудыг дурьдахгүй өнгөрч болохгүй нь:

NMMA -ийн танил ажилсаг залуустаа баярласан талархаснаа илэрхийлеэ.

Санаачлан зохион байгуулагч:  “Мандухай хатан” Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний компани.
Хамтран зохион байгуулагч:
“Яруу сэтгэгч” клуб,
Genius залуусын хөгжлийн төв,
Өүлэн эхийн оюуныг бадраах төв
“Индиго” хүүхдийн хөгжлийн төв

Memory 3209500548406272661

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+