boldbaatarg
Loading...

Олон нийтийн цахим хуудасны маркетингийн үр дүнг хэрхэн тооцох вэ? #SM #ROI

Олон байгууллага интернэт маркетинг, тэр дундаа олон нийтийн цахим хуудасны ( сошиал медиа = #SM ) маркетингийн арга хэрэглэж байна....



Олон байгууллага интернэт маркетинг, тэр дундаа олон нийтийн цахим хуудасны ( сошиал медиа = #SM ) маркетингийн арга хэрэглэж байна. #SM хэрэглэж хайлтанд илэрц болж гарч ирэх нь сайн ч үнэхээр байгууллагын эцсийн зорилго болох үнэнч хэрэглэгчийг бүрдүүлж компанидаа ашиг авчирж чадаж байна уу?
Телевиз, сонин, фм, рекламны самбар буюу уламжлалт маркетингийн замаар өндөр үнэ хөлс төлж хугацаат реклам байршуулаад та ямар үр дүнд хүрсэн бэ? Байгууллагын тань нэр хүнд өссөн үү? Нэгж худалдан авагч/үйлчлүүлэгч нэмэгдсэн үү? Тооцох томъёололууд байдаг ч хэр үндэслэлтэй бодитой гарч байгаад итгэх нь хэцүү.
БОДИТОЙ ҮНЭЛЭХ БОЛОМЖГҮЙ гэж болох юм.
Харин Интернэт маркетинг болон #SM маркетингийн үйл ажиллагаанд үүнийг тооцох томъёолол байдаг. Томъёолохын өмнө байгууллага бизнесийнхээ Цахим орчин дахь дүр төрхийг бүрдүүлж, брэндинг хийдэг ажилтан танаас дараах асуултуудыг асууя.
-       1. Танай байгууллагын нэр хүнд зах зээл дээр ямар байсан одоо ямар байна?
-       2. Байгууллагын тань тухай цуурхал интернэт орчинд ямархуу байдлаар хэрхэн тархав?
-       3. Байгууллага тань таны хийж байгаа ажлыг үнэлэхүйц тийм үр дүнг та юугаар хэрхэн харуулав?
-       4. Байгууллагын чинь орлого нэгж худалдан авагч/үйлчлүүлэгч өсөв үү?
-       5. Хүмүүсээс өдөрт таны удирдаж буй хаяганд дор хаяж 5-аас дээш асуулт, санал гомдол ирж байна уу?
-       6. Эцэст нь таны оролцоогүйгээр хэрэглэгчид өөрсдөө бүтээгдэхүүн үйлчилгээний чинь давуу талыг найз болон хүрээлэлдээ ярих сэдэл төрж чадаж байна уу?
Хэрэв та зарим асуултыг ойлгохгүй, эсвэл сөрөг хариулттай байгаа бол таны интернэт маркетинг, тэр дундаа олон нийтийн цахим хуудасны маркетингийн үйл ажиллагаа чинь хангалтгүй, зарим талаар унтаа хэлбэртэй байна гэж үзэж болох юм. Нэг ёсондоо таны болон танай байгууллагын хийж байгаа маркетингийн компанит ажил хангалттай үр дүнгээ өгөхгүй, мөн дахиж анхаарал тавьсан ч үр өгөөжөө өгөхгүй хэлбэрт шилжиж байгаагийн илрэл юм.
Интернэт орчин дахь кампанит аян, маркетингийн тань үр дүнд дараах асуултуудаар хэмжигдэх нь харьцангуй. Гэхдээ та дээрх асуултуудад эерэг хариулттай байж чадаж байж дүгнүүлэх хэмжээнд очно гэдгээ санаарай. 
ROI - ийн тухай
ROI буюу Return of Investment гэх таны ажлын үр дүнг гаргах энэхүү томъёолол нь 
Return of Investment - Хөрөнгө оруулалтаас гарсан үр дүн
Gain from Investment - Хөрөнгө оруулалтын ашиг
Cost of Investment - Хөрөнгө оруулалтын зардал
Маркетер та энэхүү томъёоллыг өөрийн бизнес, брэндийн цахим орчин дахь ажлынхаа үр нөлөөг тооцохдоо хийж байгаарай.
Албан байгуулага, брэндийн хувьд зайлшгүй байх цахим болон #SM орчинд та орон зайгаа олж чадсануу? Хэрвээ энэ асуултанд та эргэлзэж байвал мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аван хамтарч ажиллаарай, бусдыг дагах бус хандлагыг олж харан бусдаас түрүүнд алхах боломжийг Цахим орчин дахь таны цогц брэнд шийдэл, Олон нийтийн цахим хуудсууд түүнд тохирсон зөв маркетингийн кампанит ажилууд таньд олгох болно гэдэгт итгэлтэй байж болно.
Таньд амжилт хүсьеэ!


Эх сурвалж: Mashable , Like It
сошиал медиа 7191577709123755111

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+