Facebook баатруудад зориулав!
За тэгэхээр нэн түрүүнд тэр олон өвчтэй эсвэл насан эцэс болсон үзэхэд нүд халтирч шаналмаар зургуудыг Share, Like хийн хуваалцаж аварс...
https://boldbaatarg.blogspot.com/2012/04/facebook.html
Үнэхээр 1 share , like = 1 $ donation /хандив/ . 1 share , like = 1 prayer /залбирал/ тай тэнцэж үр дүнгээ өгдөг байсан бол энэ ертөнц үнэхээр аз жаргалтай, хүн бүр өвчин зовлон, гачигдах зүйлгүй, эрх тэгш сайхан амьдрах байсан гэдэг эргэлзэхгүй байна.
Гэхдээ мэдээж энэ бүхэн бол хүний сэтгэлээр тоглосон , цаашилбал залилангын хэлбэр юм. Мэдэлгүй сэтгэл өвдсөндөө энэ хэлбэрийн мэдээллийг тарааж цааш нь олон хүний сэтгэлийг өвтгөж байгаа нь үнэндээ тус биш ус юм. Үнэхээр тус болохыг хүсэж байгаа бол цахим дансаар мөнгө илгээ, гараад өвчтэй хүүхдүүдийн нийгэмлэгт хандив өргө, олон нийтийн сайн үйлсийн аянд оролц, бодитой тусалж дэмж, Файсбүүкээр сэтгэл өвдөм зураг үзэж , үзүүлж, хуваалцаж like дарлаа гээд өөрийгөө л хуурч, тусалсан мэдрэмж авч байгаа хэрэг юм.
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа