boldbaatarg
Loading...

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хууран мэхлэлт явагдсаар байна! #FacebookScam

Фэйсбүүк олон нийтийн цахим хуудсаар орох бүрийдээ таны хардаг зүрх зүсэм өвчтэй хүүхдийн зураг нь 5н хуурамч үйл ажиллагаа, залилан...



Фэйсбүүк олон нийтийн цахим хуудсаар орох бүрийдээ таны хардаг зүрх зүсэм өвчтэй хүүхдийн зураг нь 5н хуурамч үйл ажиллагаа, залилан илрүүлэх вэбүүдийн судалгаагаар луйвар байх магадлал тун өндөр байна. Тэд өөрсдийн хоёр дахь нээлттэй захиаг /open letter/ фэйсбүүкт шалгуулахаар тавьсан байна.
Эдгээр өвчтэй хүүхдийн зургуудийг эмнэлэгийн сэтгүүлүүд болон хуучний сонингоос тасдаж авдаг ба фэйсбүүк дээр 600000 хүртэл share хийгдэн хуваалцагддаг байна. Ихэнхдээ эдгээр зургууд нь "Фэйсбүүк хуваалцсан тооны хэмжээгээр мөнгө хандивлана" гэх утгатай тайлбартай байдаг ба энэ нь ХУДАЛ үгс гэдгийг сануулая! Иймэрхүү хуурамч хандивын хэлбэр нь хэрэглэгчдийг өөрсдөө мэдэлгүй залиланг тараагч , дэмжигч болгож байна. Мөн эдгээр залилан нь хүмүүсийг цаашлаад хууртагдах, цахим хулгайд өртөх хялбар бай болгосоор.
Харамсалтай нь "Өвчтэй хүүхэд" ийн залилангийн тоо улам ихсэж газар авсаар байна. Баримтаар нийт 325 ийм хууран мэхлэлтийн зургууд 3 сарын 14 ний байдлаар бүртгэгдээд байна. Нэг зургыг мэдэгдэн устгахын хажуугаар 22 шинээр нэмэгдэж орж байгаа нь энэхүү хууран мэхлэлт хэр хурдацтай тархаж байгааг харуулсаар.
Файсбүүкийн эрх зүй , хариуцлагын дүрмэнд энэ төрлийн хууран мэхлэлтийг тодорхой хориглосон байдаг ба эдгээр хууран мэхлэгчид нь мөнгө залилсан тохиолдолд хуулийн дагуу хорих хүртэл арга хэмжээ авах ёстой. 
Фэйсбүүкийн олон нийтийн төлөөлөгч: "Бид байнгын зургуудыг хянаж шүүж байгаа ч фэйсбүүкийн зураг таних систем нь энгийн хүүхдийн зургыг өвчтэй хүүхдийн зургаас автоматаар ялгахгүй, учир нь агуулгыг таних боломжгүй юм, зургуудийг ялган устгах нь хүний оролцоотойгоор гараар хийгдэх процесс ба бид идэвхтэй шийдхээр ажиллаж байна" гэж мэдэгджээ.  
Дахин сануулая: ӨВЧТЭЙ ХҮҮХДИЙН ЗУРАГ ХУВААЛЦСАНААР ТА ТУС БОЛОХГҮЙ, ЭНЭ БОЛ ЗАЛИЛАН!
Та энэ төрлийн зургуудыг харж , хуваалцсануу, залилуулж мөнгөн хандив өргөөгүй биз!?
Найз нөхөддөө энэ талаар дуулгаарай, хууран мэхлэлтийг зогсооход нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
хууран мэхлэлт 8950113002416816037

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+