Дэндүү сайхан зүүд
Тэр л зүүдийг мартаж чадахгүй юм Мартахыг ч хүсэхгүй юм Дэндүү сайхан... Зүүдний ертөнцөд цаг хугацаа алдагдаж Зүүрмэглээд сэрэхийн...
https://boldbaatarg.blogspot.com/2012/01/blog-post_28.html
Тэр л зүүдийг мартаж чадахгүй юм
Мартахыг ч хүсэхгүй юм
Дэндүү сайхан...
Зүүдний ертөнцөд цаг хугацаа алдагдаж
Зүүрмэглээд сэрэхийн хооронд
Зүггүй урт хугацааг өнгөрүүлсэн мэт
Гараас чинь бариад алхах юм
Гагцхүү ямар их жаргалтай байсан гээч
Харанхуй оддыг ширтээд
Хамаг мөрөөдлөө чамтай хуваалцаж байх юм
Зүүдэнд минь чи дэндүү төгс
Зүйрлэж хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй
Нүдний харцнаас чинь эхлээд
Нүүр дүүрэн чиний л инээд
Давхраатсан том нүд
Өхөөрдөм тэр л хоолой
Амнаас чинь гарах үг бүхэн
Чихэнд минь үүрд хоногшоод үлдээсэй
Харц минь хүртэл дальдарч
Харанхуйлан бадайрах шиг
Чи яагаад ийм юм бэ
Бүх зүйл чинь
Төгс бус бүхэн чинь хүртэл
Тэгээд надад төгс санагдах юм
Сэрэхгүй гээд ч яахав
Харин эргээд би бодоход
Хамаагүй илүү сайхан юм бодит амьдрал
Зүүдэнд байсан тэр л бүсгүй
Дүрээрээ байгаа болохоор л тэр
Сэрж зүүдэлсэн тэр л мөчүүдээс ч илүү
Сайхан юмдаа чи
ЧИ ЯАГААД ИЙМ ТӨГС ЮМ БЭ!
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа